Монголын Эдийн засгийн форум өнөөдөр (2024.07.08) Төрийн ордонд болж байна.

Энэ үеэр Ерөнхий сайл Л.Оюун-Эрдэнэ “Хамгийн их шүүмжлэл өрнүүлж байгаа зүйлээ засах боломжийг нь тэр намд олгоё гэж бодож байгаа. Тухайлбал, ногоон байгууламжийн талаар хамгийн их ярьж байгаа бол түүнийгээ хийх ёстой. Тэр яамаа аваад хийж болно. Мэдээж, одоо байгаагаас дордуулахгүйгээр стандартын дагуу хийх ёстой. 

Л.Гантөмөр дарга маань Эдийн засаг, хөгжлийн сайд болно. Хэрэв гарын үсэг зурагдвал хийх ёстой. Төр хувийн хэвшлийн түншлэлтэй холбоотой асуудлуудыг шийдэх ёстой. Татварын талаар Сангийн сайдтайгаа мэтгэлцэх хэрэгтэй болно. Холимог тогтолцооны гайхалтай зүйл бол энэ” хэмээн хэллээ. 

                 

Х.ТҮШИГ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу