АНУ-ын Мичиган мужийн Детройт хотын зүүн нутгийн орон сууцны хороололд өчигдөр (2024.07.07) буудалцаан болжээ. Улмаар хоёр хүн нас барж, 19 хүн шархадсан тухай тус хотын цагдаагийн газраас мөн өдөр мэдээлсэн байна.
Буудлагын үеэр, тус орон сууцын хороололд арга хэмжээ зохион байгуулж байжээ. 20 настай нэг эмэгтэй толгой руугаа буудуулж газар дээрээ нас барсан бол 21 настай эрэгтэй нуруугаа буудуулж эмнэлэгт хүргэгдсэний даргаа нас барсан байна.
Шархадсан нэг хүний биеийн байдал хүнд байж, өөр 13 хүн хүнд гэмтэл аваад байгаа аж. Одоогоор цагдаа нар сэжигтнийг баривчлаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн шалтгааны талаар ч мэдээлэл өгөөгүй байгаа аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу