Финландын ерөнхийлөгчийн алба дөрөвдүгээр сарын 4-нд НАТО-гийн Гадаад харилцааны сайд нарын хурал дээр НАТО-д албан ёсоор элсэх болно гэдгийг мэдэгсэн юм. Тэгвэл НАТО-гийн нарийн бичгийн дарга Йенс Столтенберг уг мэдээлэл үнэн болохыг нотолсон байна.

Финланд улс НАТО-д элссэнд хариу болгож ОХУ баруун, баруун хойд чиглэл дэх цэргийн хүчнээ чангатгах болно гэдгээ мэдэгдлээ. Хэрэв НАТО-гийн гишүүн орнууд арми, тоног төхөөрөмжөө Финландын нутаг дэвсгэрт байрлуулбал ОХУ илүү олон хариу арга хэмжээ авч, ОХУ-ын цэргийн аюулгүй байдлыг баталгаажуулна гэж энэ сарын 3-нд ОХУ-ын Гадаад харилцааны сайдын орлогч Александр Грушко хэлжээ.

Финланд, ОХУ хоорондоо эх газраар 1200 км хилийн шугамтай. Орос Украины мөргөлдөөн гарснаас хойш Финланд нь НАТО-д элсэх өргөдөлөө гаргасан. Ингэснээр НАТО-гын 31 дэх гишүүн орон болох юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу