Шиньжяны Турпаны үзэм нь тус хотынхоо өвөрмөц бүтээгдэхүүн, Хятадын үндэсний газарзүйн заалтын бүтээгдэхүүн юм.

Турпан нь Шиньжяны төв нутгийн хотгор газарт оршдог, Хятадын үзмийн гол бааз юм. Энэ нутгийн үзмийн ургац нь Шиньжяны 50 гаруй хувь, Хятадын тавны нэгийг эзэлдэг. Турпанд өндөр температуртай, нарны тусалтын цаг урт, өдөр шөнийн агаарын дулааны зөрөө ихтэй тул үзэм ургахад маш тохиромжтой, жимс жимсгэнэ дэх сахарын агууламж маш өндөр байдаг.

Энэ хоёр өдөр Турпан хотын 4.2 мянга гаруй га талбайтай усан үзэм боловсорч эхэлж байгаа тул тариаланчид усан үзмээ түүж, савлан, газар газрын захиалагчдад хүргэж өгч байна.

Турпан хотын Гаочан дүүргийн Тайцан тосгоны уйгар айл Умарынхан энэ жил 1.8 га газар үзэм тариалсан нь 3 тонн ургац хурааж, борлуулалтын үнэ нь 20 мянган юаньд хүрэх төлөвтэй байна.

Ван Жяньпин үзмийн бизнес эрхлээд долоо найман жил болжээ. Энэ жилийн хувьд Турпанаас 2000 тонн усан үзэм авахаар төлөвлөж байна.

Эх сурвалжид мэдээлснээр, Турпан хотоороо энэ жил нийт 500 мянган тонн усан үзэм борлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд есдүгээр сар хүртэл түүнэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу