Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гачууртын эцэс “Туул” голын эрэг дээр гэр бүл, найз нөхдийн хамт амарч байсан нэг хүн голын ус руу сэлэхээр ороод живжээ. 

Энэ тухай дуудлагыг долоодугаар сарын 08-ны өдрийн 19:02 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. 

Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж иргэн И /24 настай, эрэгтэй/-г анх осолдсон газраас  км зайд голын салаанд нас барсан байдалтай бургасанд тээглэсэн байсныг олж, цогцсыг  уснаас гарган Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Эргүүлийн цагдаад шилжүүлэн өгчээ.

Х.ТҮШИГ

2 САНАЛ

  1. Хүмүүсээ сонор сэрэмж, хариуцлагатай байцгаая. Хэн дуртай нь ус гол мөрөн рүү орж амь насаа үгүй болгохоо болимоор сон…

  2. Согтуу архи уусан нөхцөлд хэзээч голруу орж болохгүй шүү дээ залуусаа энэ бол хамгиин аюултай үүнииг л анхаарах харэгтэй

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу