Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, “Баруун-Урт” гол /аймгийн төвөөс баруун зүгт 2 км, сумын баруун зүгт 2 км/-д “Баруун-Урт” голын тогтоол усны эрэг дээр гурван хүүхэд тоглож байснаас нэг нь живжээ.

Энэ тухай дуудлагыг долдугаар сарын 8-ны өдрийн 14:44 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хаагчид очиж М /12 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 15:02 цагт цогцсыг уснаас гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ.

Мөн эл өдөр “Увс” нуурын эрэгт гэр бүлийн хамт амарч явсан 7 настай хүү усанд живж, нас барсан тухай бид мэдээлсэн билээ. Иймд эцэг, эх асран хамгаалагчдыг бага насны хүүхэдтэй хамт аялал зугаалгад явахдаа хүүхдээ сайтар хянаж, болгоомжтой аялахыг анхааруулж байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу