Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд 240, “Хүй долоон худаг”-т 390 худалдаа, үйлчилгээний цэг ажиллана.

Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээний цэгээс гадна ойр орчинд нь А, Дк, Ж, Ү, Г гэсэн ангилал бүхий 6550 автомашины зогсоол бэлдээд байгаа юм. Тус хүрээлэн нийт 10,755 суудалтай, 18 хаалгатай бөгөөд баярын үеэр ойролцоогоор 12,000-18,000 иргэний тойрох хөдөлгөөн хийгддэг аж.

Мөн “Хүй долоон худаг”-ийн наадмын талбай нийт 13.6 га. Энд А, Д, Ж, Ү, Г, М гэсэн ангилал бүхий 11500 машин байрлуулах зогсоол, 150 орчим уяачийн гал, соёолон насны хурдан морины уралдааны үеэр 30 мянга орчим иргэн цугларч нааддаг байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу