УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж буй. 

УИХ-д олонх болсон Монгол Ардын нам дангаар Засгийн газраа эмхлэн байгуулах боломжтой ч Ардчилсан нам, ХҮН намтай хамтарч, эвслийн Засгийн газар байгуулах нь тодорхой болсон билээ. Тэгвэл Ардчилсан нам, ХҮН намаас хэн, хэн ямар сайдын албан тушаалд томилогдох нь анхаарал татаж байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ардчилсан намаас дараах хүмүүс сайд болохоор байна. Үүнд, 

  • Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар,
  • Ардчилсан намын генсек Г.Одбаярыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаар, 
  • О.Алтангэрэлийг Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайдаар, 
  • Ц.Тувааныг Гэр бүл, хүний хөгжлийн сайдаар,
  • Ж.Батсуурийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар
  • Ц.Баатархүүг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар,
  • Р.Эрдэнбүрэнг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогдоно гэх мэдээлэл байна. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. […] УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэн, хэн ямар сайдын албан тушаалд томилогдох нь анхаарал татаж буй энэ үед бид Ардчилсан намаас Засгийн газарт орж ажиллах хүмүүсийн мэдээллийг хүргэсэн билээ.  […]

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу