УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэн, хэн ямар сайдын албан тушаалд томилогдох нь анхаарал татаж буй энэ үед бид Ардчилсан намаас Засгийн газарт орж ажиллах хүмүүсийн мэдээллийг хүргэсэн билээ. 

Харин ХҮН намаас хоёр хүн сайд болохоор яригдаж байна. 

Тодруулбал, ХҮН намын дарга Т.Доржханд Өрсөлдөөний асуудал эрхэлсэн шадар сайд, П.Наранбаяр Боловсролын сайдын албан тушаалд томилогдохоор болжээ.

Үндсэндээ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт 22 сайд ажиллахаас 13 нь МАН, долоо нь Ардчилсан нам, хоёр нь ХҮН намын төлөөлөл байх тохироо хийгдсэн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу