УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 16 яамтай, 22 сайдтай ажиллана. Үүнд:

    1. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр /АН/
    2. Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн /С.Амарсайхан /МАН/
    3. Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/ Т.Доржханд /ХҮН/
    4. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал /МАН/
    5. Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр /АН/
    6. Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн /АН/
    7. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга /МАН/
    8. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг /МАН/
    9. Сангийн сайд Б.Жавхлан /МАН/
    10. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл /АН/
    11. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан /АН/
    12. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин /МАН/
    13. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт /МАН/
    14. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа /АН/
    15. Боловсролын сайд П.Наранбаяр /ХҮН/
    16. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан /МАН/
    17. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан /МАН/
    18. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь /АН/
    19. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр /МАН/
    20. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү /АН/
    21. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн /МАН/
    22. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан /МАН/

Засгийн газрын бүтэц:

    1. Эдийн засаг, хөгжлийн яам;
    2. Гадаад харилцааны яам;
    3. Сангийн яам;
    4. Хууль зүй, дотоод хэргийн яам;
    5. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
    6. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
    7. Батлан хамгаалах яам;
    8. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
    9. Боловсролын яам;
    10. Гэр бүл, хүний хөгжлийн яам;
    11. Зам, тээврийн хөгжлийн яам;
    12. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
    13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
    14. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
    15. Эрчим хүчний яам;
    16. Эрүүл мэндийн яам

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу