Москвагийн шүүх Оросын сөрөг хүчний улстөрч, талийгаач Алексей Навальныйн эхнэр Юлия Навальнаяг баривчлах шийдвэр гаргасан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Мягмар гарагт мэдэгджээ.

Москвагийн Басманный дүүргийн шүүх Навальнаяг “хэт даврагчдын ажиллагаанд оролцсон” хэмээн буруутгасан гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээлсэн байна. Мөн Юлия мөн олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад оруулсан талаар Оросын төрийн мэдээллийн “РИА Новости” агентлаг мэдээлжээ.

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос Навальнаяг саатуулах хүсэлтийг шүүх хүлээн авчээ. Хэвлэлийн мэдээнд “Цагдан хорих хугацааг ОХУ-ын нутаг дэвсгэрт шилжүүлэн өгөх үеэс буюу ОХУ-ын нутаг дэвсгэрт саатуулсан үеэс эхлэн тооцно” гэж дурджээ. Навальнаягийн хувьд ОХУ-д амьдардаггүй билээ.

Алексей Навальный өнгөрсөн наймдугаар сард хэт даврагч бүлэглэл үүсгэн байгуулсан, хэт даврагчдыг санхүүжүүлсэн болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутай нь тогтоогдож, 19 жилийн хорих ял эдэлж байгаад, Сибирийн колонид хоёрдугаар сарын 16-нд нас барсан.

Тэрээр өөрийг нь ийнхүү хорьж буй нь “улс төрийн зорилготой” гэж үргэлж мэдэгдэж байв. Навальный Оросын сөрөг хүчний хамгийн том удирдагч байсан, Путиныг шүүмжилсээр ирсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд Орос улс даяар эхэлсэн Ерөнхийлөгчийн сонгуулиас хэдэн долоо хоногийн өмнө нас барсан билээ.

“Путин бол алуурчин”

Навальныйн үхэл улс төрийн үл ойлголцлын өчүүхэн үйлдэл нь асар их эрсдэл дагуулдаг Орост төдийгүй дэлхий даяар уй гашуу, уур хилэн дагуулсан.

Тэрээр ЗХУ-ын үеийн үед хэрэглэж байсан “Новичок” хэмээх бодист хордсоны улмаас Германд эмчлүүлж байгаад, 2021 онд Орост буцаж ирсэн. Ирсэн даруйд нь Навальныйг баривчилж, тэр амьдралынхаа үлдсэн хугацааг шоронд өнгөрөөсөн.

Түүний эхнэр Юлия Навальная өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг нөхрийнхөө үхэлд буруутгаж, “Аз жаргалтай, үзэсгэлэнтэй Орос орныхоо төлөө нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдсэн байна.

Навальная талийгаач нөхрийнхөө цахим хуудаст найман минутын бичлэг байршуулж, “Путин миний хүүхдүүдийн эцгийг алсан, Путин миний хамгийн дотнын, хамгийн хайртай хүн, хамгийн нандин зүйлийг аваад явсан” гэж бичжээ.

Тэрээр Оросын эрх баригчид Навальныйн үхлийн шалтгааныг нуун дарагдуулахын тулд цогцсыг нь “нууж”, “өрөвдмөөр худлаа ярьж”, “Путины өөр нэг “Новичок”-ийн ул мөр алга болохыг” хүлээж байна гэжээ.

Кремлиэс “Навальныйн үхэлд оролцсон” гэх бүх мэдээллийг няцаасан байна.

Мягмар гарагт болсон шүүх хурлын шийдвэр гарсны дараа Навальная нөхрийнх нь үхэлд Путин оролцсон гэсэн мэдэгдлийг дахин давтан хэлжээ.

Тэр нийгмийн сүлжээгээр дамжуулан, түүний байр шоронд байгаа бөгөөд Гаагийн хаа нэгтээ, зурагттай тохилог өрөөнд биш, харин Орост Алексейг хөнөөсөн колони, 2-3 метрийн камерт байгаа” гэж мэдээлжээ.

Юлия “Өө, ердийн журам байхгүй гэж үү? Гадаадын агент, дараа нь эрүүгийн хэрэг үүсгэх, дараа нь баривчлах?! Та энэ тухай бичихдээ Владимир Путин бол алуурчин, дайны гэмт хэрэгтэн гэсэн гол зүйлийг бичихээ бүү мартаарай” гэсэн байна.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

1 сэтгэгдэл

  1. Undeniably believe that which you stated Your favourite reason seemed to be at the internet the simplest factor to take note of I say to you, I certainly get irked even as other people think about concerns that they just don’t realize about You managed to hit the nail upon the highest and defined out the entire thing without having side effect , people could take a signal Will probably be back to get more Thanks

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу