Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийг хоёр удаа тоглохоор болжээ. 

Тодруулбал, наадмын нээлтийн арга хэмжээ долоодугаар сарын 11-ны 11:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Мөн энэ жил тайз, дэлгэц хослуулсан, шинэлэг тоглолтын оройн хувилбарыг анх удаа үзэх боломжийг наадамчин олондоо олгож, 22:00 цагт дахин тоглохоор болжээ.

Нээлтийн тасалбарыг хэрхэн худалдаалах талаар 13:00 цагт мэдээлэл өгөх аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу