Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Сонсголын үеэр  УИХ-ын  Т.Доржханд гишүүн “Г.Дөлгөөн Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийн ажлаа хийж байгаа юу? Таныг яллагдагч гэсэн статусаа татуулсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар тайлбарлах өгөх үү” гэлээ. 

Үүнд Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн “Би яллагдагчаар татагдсан хэвээр байгаа. Сүүлийн есөн сарын турш шалгагдаж байна. Одоо ч шалгагдаж байгаа. Дээр нь хууль хяналтын байгууллагад нууцын баталгаа гаргасан” гэсэн тайлбар өглөө.