Сонгуулийн үр дүнд УИХ-д орж ирсэн Монгол Улсын эрх баригч МАН, сөрөг хүчин болох Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний намын удирдлагууд шинэ Засгийн газрыг тэргүүлэхээр болсон талаар тус улсын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Тус мэдээлэлд “Улсын 33 дахь Ерөнхий сайдаар УИХ-ын сонгуулиар олонхийн санал авсан МАН-ын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ томилогдож, хуулийн дагуу шинэ Засгийн газраа байгуулж, өмнөх парламентад суудалтай хоёр сөрөг хүчний намын дарга нар дэд дарга боллоо” гэж дурджээ.

“Л.Оюун-Эрдэнэ өмнө нь амалсан ёсоор Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдаар АН-ын дарга Лувсаннямын Гантөмөрийг томилов. Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН нам)-ын дарга (УИХ-д 4 суудалтай) Тогмидын Доржхандыг Хөрөнгө оруулалт, Засгийн газрын худалдан авах асуудал хариуцсан Шадар сайдаар томилов. Сайнбуянгийн Амарсайхан (МҮАН) Онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайдын албан тушаалыг үргэлжлүүлэн хашна” гэжээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу