Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжин Ванчук, Хатан Жэцүн Пэма Ванчук нарыг (2024.07.10) “Чингис хаан” Үндэсний музейн захирал, академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Чулуун угтан авч, музейн танхимуудаар зочлуулан, тайлбар хийв.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан гэр бүлийн хамт музейн танхимуудаар зочилж, үзмэрүүдтэй танилцаад, Чингис хаан Үндэсний музейн “Хүндэт дэвтэр”-т сэтгэлийн үгээ бичин, гарын үсгээ зурж үлдээсэн нь түүх болон үлдлээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу