Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголын төмөр зам компанийн захирал Н.Удаанжаргал, Т.Бадамжунай нарыг эх оронд нь авч ирэхээр болсон талаар мэдээлсэн. Тэгвэл авлигын загалмайлсан эцэг гэгдэх Түнжингийн Бадамжунайг Филиппинийн цагдаагийн байгууллагаас саатуулаад байгаа. Тус улсын Сэбу хотод Т.Бадамжунайг байхад нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар түүнтэй уулзахаар цаг товлосон гэх мэдээлэл байна. Урилга хүлээж авсан тэрбээр яваад очтол Филиппиний цагдаа нар түүнийг саатуулсан талаар эх сурвалж мэдээллээ.

Т.Бадамжунайг саатуулах үед визний хугацаа дууссан байсан тул тэрбээр тус улсын цагдаагийн газарт өргөдөл гарган эх орондоо буцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэнэ. Филиппиний цагдаагийн байгууллагаас түүний хүсэлтийг хүлээж асван тул 30 хоног саатуулах шаардлагагүй, яаралтай Монгол Улс руу буцаах болсон талаар эх сурвалж хэллээ.

БНСУ-д өнгөрөгч долоо хоногт Ардчиллын төлөөх дээд хэмжээний чуулган эхэлж “Авлигын эсрэг тэмцэх үйл явц ба тулгарч буй сорил” хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболд нар оролцож, улмаар цааш Филиппин улсыг зориод байсан юм. Тэд  яг одоо Т.Бадамжунайг монголд авч ирэх талаарх хэлэлцээрт гарын үсэг зурах гэж байна. Т.Бадамжунайг өнөө шөнө Монгол Улсад буцаах юм байна. Тэд Инчоны нисэх онгоцны буудлаар дамжин маргааш эх орондоо ирэх гэнэ. 

Э.БОЛД

2 САНАЛ

  1. Авчираад шууд 461 хөрөнгийг нь царцаа насаар нь хорихгүй бол драм

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу