Цаг агаарын урьдчилсан мэдээгээр баяр наадмын өдрүүдэд хөдөө, орон нутаг болон нийслэл хотод хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгаа боловч 11-12-ны өдрүүдэд түр зуурын усархаг аадар бороо орж болзошгүй байна.

Хэт халсан өдрүүдэд гол усанд бага насны хүүхдийг оруулахгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн, гүн, урсцын ширүүнийг мэдэхгүй гол усанд орохгүй байх, түүнчлэн хийлдэг завь, гудас, тоглоомыг хэрэглэхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс аврах хантааз бусад шаардлагатай хамгаалах хэрэглэгдэхүүнийг бүрэн өмсөхийг сэрэмжлүүлж байна.

Мөн гол мөрний оргил үе олон жилийн дунджийг давж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байх тул үерийн аюултай бүсэд нутаглаж, оршин сууж байгаа иргэд, малчдыг сэрэмжтэй байж цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авахыг анхааруулж байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу