Үндэсний их баяр наадам эхлэх гэж буй эдгээр өдрүүдэд халаасны хулгайн гэмт хэргийн тохиолдол ихэсдэг.
Иргэд, жуулчид Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай зэрэг хүн ихээр цуглардаг газар, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр эд зүйлээ хулгайд алдах, гээх, орхих зэргээр эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол цөөнгүй гардаг. 

Даншиг наадамд цагдаагийн 1300 гаруй алба хаагч ажиллаж байна

Иймд цагдаагийн байгууллагаас халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлж эд зүйлээ хараа хяналтгүй орхихгүй байх, хэтэвч, гар утас, бэлэн мөнгө болон бусад үнэт зүйл биедээ авч яваа тохиолдолд хянамгай байхыг сэрэмжлүүлж байна.
Хэрэв та халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирсон бол дараах мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад хандана уу.
Үүнд:
  1. Төв цэнгэлдэх хүрээлэнд: №9 хаалга “Цагдаагийн шуурхай бүлэг”
  2. Хүй долоо худаг: “Цагдаагийн хүрээ”
  3. Цагдаагийн байгууллагын 102 дугаар болон харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст хандана уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу