Үндэсний их баяр цэнгэл наадмын азарганы уралдаанд 192 хурдан морь бүртгүүлжээ.

Улмаар урьдчилан бэлтгэсэн хэмжээсийн таван зам дээр сэрвээний өндрийн хэмжилт хийсний дараа 134 нь тэнцэж, гарааны зурхай руу хөдөллөө. Азарга насны сэрвээний өндрийг 140 см-ээр тогтоон тэнцүүлсэн юм.

Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос морьдын шүдлэгээ, сэрвээний өндрийг хэмжих үйл явцыг хяналтын камераар наадамчин олонд шууд дамжуулна гэдгийг хэлээд сэрвээний өндөр хэмжихэд оролцдог малын эмч нар хамгийн их будилаан хийдэг учраас энэ жил тэднийг байлцуулахгүй байхаар болсон байна.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. Сум,аймаг,улсын баяр наадмаа нэг ч малын эмчгүйгээр хийж байх хэрэгтэй амар зүгээр тэд тэнд баярлаж цэнгэх гэж очдоггүй юм зүгээр л ажилаа хийдэг юм

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу