Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим баг 13 дугаар хороололд аадар бороо орсны улмаас үерийн далан сэтэрч, 20-30 айл, өрх усанд автсан дуудлага өнөөдөр /2024.07.11/ 14:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө шөнө буюу 11-12-нд шилжих шөнө Хөвсгөлийн нутаг, Булганы баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орно. Иймд аялал зугаалгаар аян замд яваа иргэд та бүхэн цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагахыг зөвлөж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу