Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын их насны морьд барианд орлоо. Их насанд уралдуулахаар 228 морь бүртгүүлснээс 191 нь тоосоо өргөсөн юм.

Түрүү магнайд, Ховд аймгийн Чандмань сумын Б.Ерөөлтийн халтар хурдаллаа.

Аман хүзүүнд, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантөмөрийн Чинзоригийн Дөлгөөн халтар морь,

Айргийн гуравт, Шунхлай” группийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы халиун морь,

Айргийн дөрөвт,  Архангай аймгийн Хотонт сумын уугуул Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул халзан морь,

Айргийн тавд, Улаанбаатар хот, Налайх дүүргийн харьяат Цогнойжамцын Даваагийн хээр хурдаллаа. 

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу