Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаан болж, хурдан хүлгүүд барианд орлоо. Энэ жилийн наадамд 217 соёлон уралдуулахаар бүртгүүлснээс 150 гаруй нь уралдсан юм.

Түрүү магнайд, Булган аймгийн Сэлэнгэ сумын Хишиг-Очирын Мөнхбатын хүрэн үрээ,

Аман хүзүүнд, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Лхагвадоржийн Анхбаатарын хул үрээ,

Айргийн гуравт, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул “АПУ” ХХК-ийн захирал Пүрэвийн Батсайханы Тогоруу халзан үрээ,

Айргийн дөрөвт, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Улсын Алдарт уяач Намсрайжавын Зоригтын загал үрээ,

Айргийн тавд, Баруун-Урт сумын харьяат Улсын Алдарт уяач Уртнасангийн Тамирын халтар үрээ тус тус орж ирлээ.

               

Э.НАМУУН 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу