Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаан болж, хүлгүүд барианд орлоо. Энэ жилийн наадамд 258 даага уралдуулахаар бүртгүүлснээс 201 нь уралдсан юм.

Түрүү магнайд, Төв аймгийн Бүрэн сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр

Аман хүзүүнд, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат Багадаваагийн Одсүрэнгийн хээр

Айргийн гуравт, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох  сумын харьяат Жанцангийн Намнанпэлжирийн хээр

Айргийн дөрөвт, Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат Ганбатын Гантулгын халтар

Айргийн тавд, Эрдэнэбатын Түмэн-Одын бор тус, тус хурдаллаа.

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу