Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа дуусаж, зургаагийн даваа эхлээд байна. 

Тавын давааны барилдаанд долоон начин төрлөө. Тодруулбал,

  1. Архангай аймгийн Хотонт сумын харьяат Э.Мөнхжаргал Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын харцага Б.Зоригтбаатараар тав давж,
  2. Өвөрхангайн бөх, аймгийн арслан Т.Довчинсэмбээ Улсын харцага Х.Гантулгаар тав давж,
  3. Говь-Алтайн бөх, аймгийн арслан Т.Сайханжаргал Улсын гарьд Б.Гончигдамбаар тав давж,
  4. Ховд аймгийн харьяат, аймгийн арслан Г.Дармаажанцан Цэргийн арслан Г.Жамбалдоржоор тав давж,
  5. Сэлэнгэ аймгийн бөх, аймгийн арслан Д.Төрболд, Улсын заан Д.Анараар тав давж,
  6. Завхан аймгийн бөх, аймгийн арслан М.Амарсанаа Улсын заан Б.Бат-Өлзийгөөр тав давж,
  7. Увс аймгийн харьяат, аймгийн арслан Л.Энхсаруул аймгийн арслан Ц.Төмөрцоожоор тав давж тус тус начин цолны болзол хангалаа.

Э.НАМУУН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу