НЭМЭЛТ: 

Хүчити бөхийн барилдааны долооогийн даваанд, Улсын аварга П.Бүрэнтөгс Улсын начин Э.Ууганбаярыг өвдөг шороодууллаа. 

Харин Даян аварга Н.Батсуурь аймгийн начин Т.Сайханжаргалаар, Улсын арслан Б.Орхонбаяр Улсын харцага Г.Ганхуягаар долоо давлаа. 

Мөн Улсын начин Д.Хүдэрбулга Улсын аварга О.Хангайг өвдөг шороодуулж, Улсын заан цолны болзол хангаад байна. 


Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа дуусаж, бөхчүүд долоогийн давааны ам авлаа. 

Тодруулбал, 

  • Даян аварга Н.Батсуурь Улсын харцага цолны болзол хангаад буй Аймгийн арслан Т.Сайханжаргалыг, 
  • Улсын аварга П.Бүрэнтөгс Улсын начин Э.Ууганбаярыг,
  • Улсын аварга О.Хангай Улсын начин Д.Хүдэрбулгыг амлан авлаа. 
  • Улмаар Улсын арслан Б.Орхонбаяр Улсын харцага Г.Ганхуягтай тунаж үлдэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу