Долоодугаар сарын 13-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 15-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +17…+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +30…+35 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23…+28 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Харин Улаанбаатар хот орчимд өнөөдөр бороо бага, өглөө хотын захын зарим хэсгээр түр зуурын бороо орж болзошгүй. Өдөртөө бага зэргийн үүлтэй, +23+25 орчим градусын дулаан байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу