Онцгой байдлын алба хаагчид гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн өдөр бүр үүрэг гүйцэтгэж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Баяр наадмын өдрүүдэд Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Баянзүрх, Багануур, Баянгол, Налайх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 117 алба хаагч Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу амарч байсан 6576 иргэнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг зөвлөмж хүргэжээ.

Дашрамд дурдахад, өнөөдөр буюу долдугаар сарын 14-ний өдөр Хэнтий, Дорнод аймгийн өмнөд, Сүхбаатар аймгийн баруун хэсэг, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу