Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы овооны усан сан хүртэл Ф900 мм-ийн шинээр татах цэвэр усны гол шугамын ажилтай холбоотой авто замын түр хөдөлгөөн зохион байгуулалт хийж байгаа ажээ.

Засварын үеэр урд урсгал буюу баруунаас зүүн чиглэлийг хоёр эгнээ болгон хөдөлгөөнийг зохицуулж буй юм байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлснээр, энэхүү ажил 2024 оны долдугаар сарын 13-ны 22:00 цагаас 2024 оны наймдугаар сарын 3-ны өдрийг дуустал үргэлжлэх аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу