Монголын залуучуудын холбооноос жил бүр улсын наадамд одтой сайн барилдаж, хамгийн залуу улсын начин болсон бөхөд даага өгдөг уламжлалтай.

Энэ жил үндэсний их баяр наадмаар зургаан улсын начин төрсөн бөгөөд дааганы эзнээр 24 насандаа улсын начин болж буй, Ховд аймгийн Дөргөн сумын харъяат, “Алдар” спорт хорооны бөх Г.Дармаажанцан тодров.

Улсын начин Л.Отгонбаатар 30 насандаа өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадмаар дааганы эзнээр тодорч байсан билээ. Хамгийн анх 1994 онд 20 насандаа улсын начин цолны болзол хангасан Д.Сумъяабазар хурдан удмын даагатай болж байв.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу