Цаг агаарын байдлаас хамааран ургамлын хөнөөлт шавж, өвчний гаралт ихсэх төлөвтэй байгаа ажээ. Иймд ургамал хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн өмнө хэрэглэх бодисуудын нийлэмжтэй байдалд үндэслэн, нэг удаагийн арга хэмжээгээр таримлын хөнөөлт организмтэй тэмцэх нь эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой юм.

Үүнтэй холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид ургамал хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлэхдээ дараах асуудалд анхаарч ажиллахыг зөвлөж байна. Үүнд:

-Хог ургамлын эсрэг төрөл зүйлээс нь хамааарч 2.4-Д (нийлмэл 2-этилгексилийнэфир), флорасулам, трибенурон-метил, метсульфурон-метил, феноксапроп-П-этил агуулсан бодис,

-Өвчний эсрэг тебуконазол, пропиконазол, ципроконазол агуулсан,

-Хөнөөлт шавжийн эсрэг имидаклоприд, альфациперметрин агуулсан бодисуудаас сонгон хэрэглэх боломжтой.

Ургамал хамгааллын бодис (УХБ) хэрэглэх үед дараах аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөж ажиллахыг зөвлөв. Үүнд:

-Пестицидтэй ажиллахын өмнө ерөнхий дүрэм, журам, зөвлөмжтэй танилцаж, тэдгээрийг чанд мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавих.

-Ургамал хамгааллын бодистой ажиллахдаа хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартыг дагаж мөрдөх;

-Ажил эхлэхийн өмнө ойр орчимд хүүхэд, амьтан байгаа эсэхийг шалгах;

-Усны эх үүсвэрийг бохирдуулах эрсдэлээс зайлсхийх;

-Бүтээгдэхүүний хаяг шошгон дээрх мэдээллийг, ялангуяа хэрэглэх тун ба аюулгүй байдлын шаардлагыг дагаж мөрдөх.

-Шаардлагатай тунг тусгай тохируулгын хэмжих хэрэгслийг ашиглах.

-Гал тогооны хэрэгсэл, хоолны савыг хэрэглэхгүй байх;

-Ажил дууссаны дараа тоног төхөөрөмж, хоосон савыг сайтар цэвэрлэж, угаах;

-Шүрших уусмал бэлтгэх, ашиглах үед хэрэглэсэн багаж хэрэгслийг хүүхэд, амьтан хүрэхгүй газар байлгах;

-Хуурайшилттай газар тамхи татах, шүдэнз зурах гал гаргахаас болгоомжлох

-Ургамал хамгааллын бодисын савыг бусдад худалдахгүй, тараахгүй байх

-Ургамал хамгааллын бодисын сав, баглаа боодлыг зохих журмын дагуу устгах арга хэмжээг авахыг зөвлөлөө.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу