Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар багийн “Шар нохойт” гэдэг газар “Ногоон” нуурын эрэг дээр зургаан хүн амарч байснаас тав нь усанд живжээ. Энэ талаарх дуудлагыг долдугаар сарын 14-ний 17:55 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 150 км замыг туулан, 22:50 цагт очиход тус аймгийн гэр бүлийн зургаан хүн “Ногоон” нуурын эрэгт амарч байснаас иргэн Б нь нуурын усанд сэлж байгаад живэхэд хамт байсан дөрвөн хүн нь аврахаар ороод живсэн байжээ.

Аврагчид уснаас эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, мөн өдрийн 22:55 цагт иргэн А (43 настай, эмэгтэй), Б (30 настай, эрэгтэй) нарын цогцсыг, долдугаар сарын 15-ны өдрийн 05:56 цагт иргэн А (36 настай, эмэгтэй), 06:02 цагт иргэн А (21 настай, эрэгтэй), 14:25 цагт А (43 настай, эрэгтэй) нарын цогцсыг тус тус олж гарган, тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна. 

Х.ТҮШИГ

4 САНАЛ

  1. Гүн эмгэнэл илэрхийлье..
    Хайран хүний амь энх цагт эрсдэнэ гэдэг туйлын харамсалтай юмаа…
    Хүмүүс минь ээ!
    Гол уснаас хол байгаач ээ! гэж гуймаар байна…

  2. Эээ бурханминь. Ямар хэцүү юмбэ? Гол уснаас хол болгоомжтой бай л даа таминьээээ
    Хайран сайхан залуус.
    Ум маа ни бад ми хум

  3. Gol usnii hajuud arhi uuj sogtood halansandaa golruu seldeg hun bolj orno gedeg amia l ygui hiij bn daa hetsuu vemaa soyoltoi her hemjeegee meddeg huuhdee hurtel sain harj handah chadvartai baij baij l iishee tiishee ybsan deer bolgoomj haanch iluudkuu shuu mongolchuud min uuj idsench chi soyoltoi uuj iddeg hemjeegre taaruuldag saihan tseverhen bsn gazraasaa yavj chaddag bolmoor bn niiteeree
    Zugeer l bayarlah gej yavj bgad iim bdald orjiin gedeg yu gesench ugiin helehch ug alga yer ni mash sain seldeg bsnch gol us gedeg uuruu ikh aguu energy yer ni zalbirj yavdagshde neeree

  4. Ямар болгоомжгүй хүмүүс вэ дээ гэр бүлээрээ осолдсон гэхээр мөн хэцүүеээ
    Ус голын ойр зугаалахдаа маш хянамгай у санд орох хэрэгтэй. Маш харамсалтөй.
    Ум ма ни бад мэ хум
    Ум ма ни бад мэ хум
    Ум ма ни бад мэ хум

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу