Төв цэнгэлдэх хүрээлэнг долоодугаар сарын 18-наас наймдугаар сарын 1-нийг хүртэл иргэдэд нээлттэй байлгахаар шийдвэрлэжээ. 

Тодруулбал, дээрх хугацаанд 06:00-23:00 цагийн хооронд 16-р хаалгаар нэвтэрч, үнэ төлбөргүй дасгал хөдөлгөөн хийх боломжтой аж. 

Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан “Шинэ гүйлтийн замаар гүйх хүсэлтэй хүн олон байгаа байх. Иргэдийг дотор тамхи татахгүй, хог тарихгүй, цэвэрхэн үйлчлүүлэхийг хүсье. 16-р хаалганы эрэгтэй & эмэгтэй нойл давхар үнэ төлбөргүй ажиллана. Ариун цэврийн өрөөгөөр бас цэвэрхэн үйлчлүүлэхийг хүсье” хэмээжээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу