Нийслэлийн хэмжээнд зам засвар болон дулааны шугам өртгөтгөх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд өнөөдрөөс дараах замуудыг хэсэгчлэн хаахаар болжээ.

Тодруулбал,

  • БГД-ийн 28 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар эмийн сангийн уулзварын дулааны шугамыг өргөтгөнө. Энэ хүрээнд тус байршилд долоодугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас 19-ний өдрийн 08:00 цаг хүртэл авто замыг хэсэгчлэн хаана.
  • БГД-ийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын уулзварын дулааны шугамыг өргөтгөнө. Энэ хүрээнд долоодугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас 20-ны өдрийн 08:00 цаг хүртэл дээрх авто замыг хэсэгчлэн хаана.
  • Чингэлтэй дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын зүүн талд зорчих хэсгийн голд дулааны шугам өргөтгөнө. Энэ хүрээнд долоодугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл дээрх замыг хэсэгчлэн хаана.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу