Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.07.08-14/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын  100 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 17 иргэний амь насыг авран хамгаалсан байна.  Харамсалтай нь, гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 26 хүн нас барж, 3 хүн гэмтэж бэртжээ.

Нийт дуудлагын 53 нь гал түймэр, 35 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол,  11 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу