Улс төр зуурдын эрх ашгийн нэгдэл болохоос үүрдийн ах дүүгийн барилдлага биш. Эрх ашиг бүрдсэн бол дараагийн алхмаа хийх ёстой. Тэр нь өөрийн эрх мэдлийг баталгаажуулж авах явдал юм. Улстөрчийн хувьд У.Хүрэлсүх өөрийн хүрэх өндөрлөгтөө хүрсэн. Үүнээс цааш улс төр гэж одоохондоо монголд байхгүй. Тиймээс тусыг нь хүртэж Ерөнхий сайд болсон ч Л.Оюун-Эрдэнэ хүссэн хүсээгүй өөрийн фракцийг бүрдүүлж, түүний сүүдрээс гарахыг хүсэх нь дамжиггүй. Тэр ч утгаараа өнгөрөгч оны өвөл МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг чөлөөлж, ЕТГ-ын дарга Я.Содбаатарыг оронд нь тавих процесс эхлэхийн өмнө жагсаал цуглаандаа тулсан байдаг. Нөхцөл байдал өндрийг авах гээд байсан тул тэгсгээд У.Хүрэлсүх түрдээ ялагдахаас өөр замгүй болсон. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар санасандаа хүрч генсекийн суудал хазайсангүй. Ингэж хонь бүрэн, чоно цатгалан үлдсэн байдаг юм.

Эрх барьж буй намын дарга ирэх жил парламентын сонгуульд орно. Энэ сонгуульд өөрийн итгэлтэй хүмүүсээ дэвшүүлж парламентад олонх болж өөрийн байр суурийг хадгалахаас өөр аргагүй. Тиймээс нам доторх хүчийг цуглуулахын тулд хүссэн хүсээгүй “ах”-тайгаа тулж, хүчийг өөртөө хураах хэрэгтэй болно. У.Хүрэлсүх Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс эхлээд тэргүүлсэн Засгийн газрынх нь ашигтай байрлалд өөрийн тоглогчдыг тавьчихсан. Тиймээс эрх мэдэл нь байхад Л.Оюун-Эрдэнэ хэдий болтол хүний үгээр явах юм. Хэн ч “пацаан” байсаар дуусахыг хүсэхгүй. Харин У.Хүрэлсүх үүрдийн эрх мэдэлтэй “ах” байхыг хүснэ.

“Шувуу” ажиллагааны хүрээнд Монголыг зорин “ачигдсан” Т.Бадамжунайг хуулийн байгууллага шалгаж таарна. Хаа холын Филиппинээс Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөрөө очиж авч ирж байна. Сүр дуулиантай зарласан “Шувуу” ажиллагаа өдөлж амжаагүй байхдаа газардвал жинхэнэ “онигоо” болно. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  нам доторх томчуудаа “базах” хөзөр нь Т.Бадамжунай болох нь гарцаагүй. Т.Бадамжунай Н.Энхбаяр, С.Баяр, М.Энхболд, Ө.Энхтүвшингээс эхлээд “ах” намын болон тэдгээр лидерүүдийн санхүүжилтийг босгож ирсэн байдаг. Тэр үед одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар намын гал тогоо хариуцсан генсек явсан хүмүүс. Тэр утгаараа дээр нэр дурдагдсан бүх хүнд Т.Бадамжунай хамаатай болчихож байгаа юм. Санхүүжилт босгоно гэдэг чив чимээнгүй байж байгаад Т.Бадамжунайгийн хийчихдэг юм биш. Маш том тохироо, эрх ашгийн асуудал хөндөгдөнө. Энэ бүхний гүүр нь Жунай байсан гэх яриа бий.

Хэдийгээр ард түмэнд авлигач, тендерийн наймаачин гэж зарлуулж байгаа ч Л.Оюун-Эрдэнийн хувьд маш том хөзрөө гартаа оруулах боломж гарч ирлээ. Төрийн тэргүүн У.Хүрэлсүх, спикер Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Спортын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэгт нэр холбогдож, сүүлдээ нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн ял үүрээд салсан байдаг. Үүнээс У.Хүрэлсүхийг сугалж, Г.Занданшатарыг татаж гаргасан хүн нь Т.Бадамжунай байсан талаар намынхан нь ил цагаан ярьдаг. Мөн Төрийн тэргүүний пургон автомашины асуудалд нэр холбогдон нөхцөл байдал хүндрэх үед Т.Бадамжунай Н.Энхбаяртай уулзан асуудлыг нь шийдэж өгсөн гэхчилэн улс төрийн хүрээний ярианы сэдэв хэвээр байна.

Тэгэхээр намын эрх мэдлээ өөртөө бүрэн шилжүүлэх хүсэлтэй Л.Оюун-Эрдэнийн хувьд Т.Бадамжунай том хөзөр, цааш ахиулах маш том барьц байх нь гарцаагүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар болохоос У.Хүрэлсүхийнх биш, Оюукийн тэргүүлсэн МАН болохоос Хүкийн тэргүүлсэн МАН одоо биш гэдгийг тэр дэндүү сайн ойлгож байгаа. “Шувуу” ажиллагаа ч Л.Оюун-Эрднийн эрх мэдлээ баталгаажуулах, цагаа олсон хамгийн оновчтой шийдвэр байхыг үгүйсгэхгүй.

4 САНАЛ

  1. Ямар гоё вэ?Хүүк Намбарын замналаар л яваад байнаа Оэрдэнээ чамд ухрах газар үгүй чи ухарвал эх орон элгэн садныхаа толгой дээр гишгэнэ.Хүүкийг бариад хорь лаларуудыг жинхэнэ гачин болго наад Хүүк чинь чамайг нусан чавх суганы үс байлгана гэж хичээж байна .Чиний ард хүчирхэг ард түмэн тань дэмжинэ бүү ай жинхэнэ алаан эхэллээ маш сонирхолтой тоглолт баылаа.Одоо танай намын дархлагдсан хулгайч Увсын Хүрэлбаатар Чойжилсүрэн хоёрыг тугдайлга эсвэл айлгаж өмдөнд өтгөн шингэнээр нь гожогдуулж байгаад өөрийнөө үнэнч асар басар нохойнууд манаачаа болго мөнгийг нь саахаа мартаваа .Нямдоржийг бүүр хол таягдан хая мэнгэтийг Хулангийн тагнуулын толгойлогч гээд зарлачих тэгээд наад мэнгэтээ шоронд март чамайг баллаж араас чинь хутгалах бысдануудыг нэрлэe хөгшин үнээ Сарангэрэл гонгинуур Очимэг Хүүкийн Анужин Со нөхөрт Өнөр шүлэг тэрлэгч Мөнхцэцэг хэнд ч хэрэггүй алиалагч дүр исгэгч Жаргалмаа Баярсайхан гээд урт жагсаалт хөвөрнөө .Миний үгэнд ороорой чи данхайчихаад том толгойлоод байваа шанаган тавын тэр өвгөн Энхболд одоо идүүр ханасан түүнийг хөөж явуул шүлэгч Мөнхбатад одоо шалавхан 25 жил өгчихөө Асайхан мангар бацаанд 19 жил өгчих Болорчулуун Сэрэглэн хоёр бол үнэндээ чамд гаы лай болноо Бямбацогт Давка хоёр бол бас л болноо Өвөрхангайн улаан хацарт Тог одоо байранд нь тавь дэндүү хол явчлаа .Сумьяабазарыг одоо пял тэрийг харин чи Аварга дээд сургуульд жижүүрээр тавь хөөрхий муу Батэрдэнэ аваргыг одоо амраая марлайж марсайгаад тэр бид хоёрын улс төрч ч гэждээ гүй ээ гэхдээ овоо л тэслээ шүү.За тэгээд үгэнд ороорой доо далийгаад явчваа

  2. Энэ нэг шүгэл бас юу вэ. Нээг л их ухаантан тэнэг. Чам шиг юм улс төр мэднэ гэж юу ч баыдгийн. Чамаар заалгана ч гэж хаашаа харсан юм байдгийн ха ха хаха 🤣🤣🤣🤣🤣🤣

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу