Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд буюу 2024 оны долдугаар сарын 10-наас 16-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт осол, гэмтлийн шалтгаанаар нийт 3506 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс том хүн 2113, 0-18 насны хүүхэд 1393 байсан аж.

Мөн энэ өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 483 хүн яаралтай тусламж авчээ. Үүнээс том хүн 304, 0-18 насны хүүхэд 179 байжээ. Мориноос унаж гэмтсэн нийт 125 тохиолдол бүртгэгдэж, 10 хүртэлх насны хүүхэд 27, 10-18 насны хүүхэд 53 байна. Харин уралдааны мориноос унасан 13 хүүхэд байгаа аж.

Ахуйн хүрээний архидалттай холбоотой зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 36 хүн ГССҮТ-д тусламж үйлчилгээ авснаас 0-18 насны хүүхэд хоёр байгаа юм байна.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу