Дэлхийн ураны хамгийн том үйлдвэрлэгч Казахстан Улс ирэх онд цөмийн түлш олборлолтын татвараа дор хаяж 50 хувиар нэмэгдүүлэх аж. Тус улсын уул уурхайн “Казатомпром (LSE: KAP) компани “Төв Азийн улс ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн татварын хүүг 6-9 хувь болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэж мэдээлжээ.

Тус компани долдугаар сарын 10-нд “2026 онд олборлолтод суурилсан шаталсан бүтэцтэй болсноор татварын хэмжээг 4000 гаруй тонн ураны баяжмал (U3O8)-д 18 хувь, 500 тонноос бага бол 4 хувь болгон нэмэгдүүлнэ” гэж мэдэгдсэн байна.

“Казатомпром” компани “Зах зээлийн үнэ фунт тутамд 70 ам.доллароос дээш байвал 0.5 хувь, фунт тутамд 110 ам.доллароос дээш бол 2.5 хувиар нэмнэ. Засгийн газар энэ талаар өнгөрсөн долдугаар сарын 1-нд танилцуулсан” гэж мэдэгджээ.

“Trading Economics”-ийн мэдээлснээр, өнгөрсөн Даваа гарагт ураны үнэ фунт нь 86.15 ам.доллар байв. Өнгөрсөн 1-7 дугаар сард хүнд металлын үнэ нэг фунт нь 106 ам.доллар болж, хоёр дахин өссөн байна.

Доод түвшин

Брюссельд төвтэй “Nucnet” мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Казахстан Улсын Эдийн засгийн сайд Алибек Куантыров тус улсын татварын хувь хэмжээ дэлхийн хамгийн доогуур үзүүлэлттэй байгаа бөгөөд 10-20 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгджээ.

“Казатомпром”-ын хувьцааны ханш долдугаар сарын 10-нд 5.6 хувиар буурч, нэг бүр нь 37.80 фунт стерлингээр хаагдаж, Даваа гарагт 39.70 фунт стерлинг болж, зах зээлийн үнэлгээ нь 7.9 тэрбум фунт стерлингэд хүрсэн байна.

Эх сурвалж: MINING
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу