Цэцэрлэгийн бүртгэл 2024 оны наймдугаар сарын 01-ний Пүрэв гарагаас, ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг 2024 оны наймдугаар сарын 12-ны Даваа гарагаас эхэлнэ.

Бүртгэл emongolia цахим портал, esis боловсролын салбарын мэдээллийн системээр явагдах аж.

Сануулахад, Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д “Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хамран сургах тойргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага тогтооно” гэж заасан.

Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох аргачлал батлах тухай” А/82 дугаар тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2024 оны 11-д 6771 дугаартай нийтлүүлж /улсын нэгдсэн санд/, 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж байна.

Дээрх хууль, эрх зүйн орчны хүрээнд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар тухайн орон нутгийн хамран сургах тойргийг тогтоосон билээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу