Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдад зориулсан мэдээ: Долдугаар сарын 17-ноос 19-нд ихэнх нутгаар хална.

2024 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 17-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +21…+26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +26…+28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +23…+25 градус дулаан байна.

2024 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 18-НААС 22-НЫГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 18-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газар, Халх голын сав газраар, 19-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 20-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +7…+11 градус, өдөртөө +21…+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +19…+24 градус, өдөртөө +33…+38 градус.

Бусад нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +27…+32 градус дулаан байна. Энэ сарын 20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу