Парисын олимп нээлтээ хийхэд ес хоног үлдээд байна. Монгол Улсаас энэ удаагийн олимпод 33 тамирчин оролцох бөгөөд тамирчдын нээлт, хаалтын арга хэмжээнд өмсөх ёслолын хувцас сүүлийн үед цахим орчинд шуугиан тарьсан хэвээр байна.

Энэхүү ёслолын хувцсыг “Michel & Amazonka” брэнд урлаж буй бөгөөд цөөн тоогоор худалдаанд гаргахаа мэдэгдэж, “Загварыг худалдан авахыг хүссэн дотоодын болон гадаадын олон зуун хэрэглэгч бидэнд хүсэлтээ ирүүлээд байна.

Монголын үндэсний олимпийн хорооны зөвшөөрөлтэйгөөр худалдан борлуулах тусгай эрхийнхээ хүрээнд цөөн тоогоор дахин урлаж_ зөвхөн захиалгаар борлуулах бэлтгэл ажилдаа ороод байна.

Тухайн борлуулсан бараа бүтээгдэхүүн бүрийн үнийн дүнгийн найман хувийг Монгол Улсын хүүхэд залууст олимпизмыг сурталчлах, дэмжих үйлст зориулан холбогдох байгууллагуудад хандивлана” гэж мэдэгдээд буй юм.

Монгол Улсын тамирчид олимпод уламжлалт ёс заншлыг хослуулсан, тансаг хувцастай оролцох гэж байна хэмээн интернэт хэрэглэгчид магтсаар байгаа билээ. Зарим нь “Олимп улс хоорондын загварын шоу” мэт санагдаж байна гэж бичжээ.

Дэлхийд алдартай загварын “Outlander Magazine” сэтгүүлийн нийгмийн сүлжээний 1.8 сая хэрэглэгч Монголын тамирчдын ёслолын хувцсыг сайшаасан байна. Мөн X-д хагас сая дагагчтай эрхэм Монголын баг тамирчдын өмсөх олимпын хувцсыг сайшааж, тус хувцсыг бүтээсэн эгч, дүү Michel, Amazonka нарыг “Монголын Шанель” гэжээ.

CNN агентлаг Парисын олимпод Монголын баг тамирчдын өмсөх хувцасны талаар онцолсныг бид энэ удаа “БИДНИЙ ТУХАЙ” булангаараа хүргэж байна. 

Lululemon, Berluti, Ralph Lauren-ийг “давав”. Интернэт хэрэглэгчид удахгүй болох “Парис 2024” олимпын шилдэг хувцсаар Монголын үндэсний хувцсыг сонголоо.

Монгол Улсын тамирчдын олимпын нээлт, хаалтын ёслолд өмсөх, уламжлалт хувцаснаас сэдэвлэсэн, нарийн хатгамалтай хантааз, дээл бүхий хувцсууд өнгөрсөн долоо хоногт олонд танилцуулагдсанаасаа хойш нийгмийн сүлжээнд шуугиулж байна.

Designs incorporate the national colors of blue, red, and white, as well as various traditional patterns and motifs, including the “Soyombo” symbol that appears in the country’s flag.

Энэхүү хувцсыг “Монголын уламжлал, соёлын мөн чанарыг илэрхийлсэн” бэлэн хувцас үйлдвэрлэдэг, Улаанбаатар хотын “Michel & Amazonka” брэнд урлажээ. Монголын эмэгтэй тамирчдын хувцасны загвар гоёлын ээмэг, хатгамал бүхий цүнхтэй бол эрэгтэйчүүдийн хувьд сур харвааны малгай, бүс, монгол гутал өмсөнө.

Загвартаа үндэсний цэнхэр, улаан, цагаан өнгө, төрөл бүрийн уламжлалт хээ угалзыг шингээсэн бөгөөд тус улсын төрийн далбаанд байдаг “Соёмбо”-ын ч бэлгэдэлтэй. Парис, олимп, тухайлбал Эйфелийн цамхаг, Олимпийн дөлийг ч загвартаа шингээн урлажээ. Монголын үндэсний олимпийн хорооноос “Энэхүү хувцасыг урлахад дунджаар 20 цаг зарцуулсан” гэж мэдээллээ.

Монголын баг тамирчдын хувцас олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн анхаарлыг татсан. Ялангуяа ТикТок, хувцас загвар зохион бүтээгчид, спортын тайлбарлагчид ч энэхүү хувцасны загварыг алга ташин хүлээн авч буйгаа илэрхийлэв. Стилист, зохиолч Райан Ип “Тэд Олимп эхлэхээс өмнө түрүүлсэн” хэмээн ярьсан дүрс бичлэг 2 сая гаруй хандалт авчээ.

TikTok-ийн бараг 300 мянган хандалттай өөр нэг видео дээр Австралийн хэрэглэгч Bee Jamieson “Үнэхээр тансаг… Бүх зүйлийг үнэхээр сайн бодож, боловсруулсан бололтой” гэж ярьсан бол хэрэглэгч geoff0w_ “Эдгээр нь үнэхээр инээдтэй, хөөрхийлөлтэй юм” гэжээ.

Instagram-ын хэрэглэгчид энэхүү хувцсыг магтсаар байна. Нэгэн хэрэглэгч “Хамгийн тансаг дүрэмт хувцас” гэж сэтгэгдлээ үлдээсэн бол өөр нэг хэрэглэгч “Нарийн чимхлүүр, тансаг загварууд!” хэмээн бичсэн байна.

The outfits took an average of 20 hours each to craft, according to the Mongolian National Olympic Committee.

Эгч дүү Мишээл Чойгалаа, Амазонка Чойгалаа нарын үүсгэн байгуулсан “Michel&Amazonka” компани өмнө нь “Бээжин-2022” өвлийн олимп, “Токио 2020” зуны олимпод оролцсон Монголын тамирчдын өмсгөлийг урласан бөгөөд тус улсын тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байв.

Монгол Улс 1964 оноос хойш нэг зуны олимпийг өнжиж, бусад бүх тэмцээнд оролцсон. Далайд гарцгүй тус улс “Бээжин 2008” наадмаас анхны алтан медаль (жүдо, боксын төрлөөр)-иудаа хүртсэн.

Долдугаар сарын 26-нд эхлэх Парисын олимпод энэ жил Монгол Улс 30 гаруй тамирчнаа илгээж байгаа бөгөөд дугуй, буудлага, чөлөөт бөх зэрэг спортын есөн төрлөөр өрсөлдөнө.

Олимпын наадамд өмсөх, Францын баг тамирчдын хувцсыг “Berluti” урласан бол “Ralph Lauren” 2008 оноос хойш бүх олимпод оролцсон АНУ-ын баг тамирчдыг дахин хувцаслана. Харин Их Британи эрэгтэй хувцасны брэнд “Ben Sherman”-ыг “сонгожээ”.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

1 сэтгэгдэл

  1. I’m not sure where you’re getting your info, but great topic I needs to spend a while learning much more or understanding more Thanks for great information I was on the lookout for this information for my mission

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу