Үндэсний их баяр наадмын бүх нийтээр амарсан амралтын өдрүүд буюу долоодугаар сарын 10-наас 15-ны хооронд Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар нийт 303 хүн үйлчлүүлж, 265 оношлогоо, шинжилгээ хийлгэсэн байна.
Үүнээс 68 хүн нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 18 нь зүрхний шигдээс, 14 нь тархины харвалтын шалтгаанаар хүргэгдэн иржээ.
Мөн дээрх хугацаанд тархи мэдрэлийн мэс засал, тархи зүрх судасны судсан дотуурх мэс засал, урлоги болон хоол боловсруулах эрхтний яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг нийт 55 эмчлүүлэгчид цаг алдалгүй үзүүлсэн байна.
Орон нутгийн зургаан аймгаас алсын түргэн тусламжийн дуудлага хүлээн авч, зүрхний шигдээс, тархины харвалт, мэдрэлийн мэс заслын эмгэгүүдэд төрөлжсөн мэргэшлийн эмч нарын баг телемедицинээр зөвлөгөө өгч асуудлыг шийдвэрлэжээ.
Амралтын өдрүүдээр эмнэлгийн хэмжээнд өдрийн болон ээлжийн цагаар нийт 412 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн батлагдсан хуваарийн дагуу баяр наадмын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажилласан байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу