Дональд Трамп “Эх газрын Хятадаас хамгаалсны төлөө Тайвань улс АНУ-д мөнгө төлөх ёстой” гэж мэдэгдсэн.

Үүнтэй холбогдуулан Зүүн Хятадын Багшийн их сургууль (ECPU)-ийн Тайвань судлалын хүрээлэнгийн Нарийн бичгийн дарга нарын газрын дарга Чэнь Шилян “ТАСС” агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа “АНУ Тайванийг Хятад улсын хөгжлийг хязгаарлах бодлогодоо ашиглаж, үүний зэрэгцээ янз бүрийн аргаар мөнгө олох гэж байна” гэж хэлжээ.

Шинжээч “Тайвань Улс тусгаар тогтнолоо олж авахын тулд эх газрын Хятадын хөгжлийг хязгаарлах зорилготой АНУ-ын “гарт орох”-д бэлэн байна. Тайвань АНУ-ыг халхавч гэж үздэг” гэж хэлсэн байна.

Тэрбээр “АНУ хууран мэхлэх янз бүрийн башир арга ашиглан, Тайваниас мөнгө авах ганцхан зорилготой” гэж хэлээд, түүнд арал руу зэвсэг илгээн худалдах, хамгаалалтын төлбөр зэрэг шаардлагууд багтаж буйг дурджээ.

Чен Шилян “АНУ-ын ерөнхийлөгчөөр хэн сонгогдсоноос үл хамааран Хятад, АНУ-ын талаарх байр суурь өөрчлөгдөхгүй, хатуу ширүүн “тулаан”-ы явцад хөгжиж, амьдрах болно. Хятад, Америк хоёр үндсэндээ харилцан хамааралтай хэдий ч дэлхийд ноёрхохын тулд АНУ хүчирхэг Хятад улс хөгжихийг хүлээн зөвшөөрч чаддаггүй.

АНУ эх газрын Хятадыг “дарах”-ын тулд янз бүрийн “Тайвань хөзөр”-өөр тоглодог.  Тайвань өөрөө тусгаар тогтнох боломжгүйгээ ухамсарлаж байгаа тул өөрт буй чадвараар энэ тоглоомд оролцож байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

1 сэтгэгдэл

  1. АМЕРИК ХЯТАД ХОЁР ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭ Л БУЛААЦАЛДАЖ БАЙГАА ХЭН Ч БАЙ ЮМАА ЗАРЖ МӨНГӨ ОЛДОГ БИЗ ДЭЭ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу