Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгсөн гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан АТГ-аас дээрх мэдээллийг няцаалаа.

АТГ-аас “Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.1-т заасныг баримтлан Улсын Их Хурлын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар тогтоолоор З.Дашдавааг Авлигатай тэмцэх газрын даргаар томилсон. Хуульд заасан түүний бүрэн эрхийн хугацаа 2025 оны 5 дугаар сард дуусгавар болох юм.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэж байгаа бөгөөд эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй болно.

Иймд өнөөдөр цахим сүлжээгээр тараасан дээрх худал мэдээллийг Авлигатай тэмцэх газраас албан ёсоор үүгээр няцааж байна” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу