Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг танилцуулах хэвлэлийн хурал 2024 оны маргааш буюу долдугаар сарын 19-ний 11.00 цагт Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны байранд болно. Тус танилцуулгаас инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ ханшийн мэдээллийг урьдчилан хүргэж байна. 

ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ӨМНӨХ САРААС
0.3 ХУВИАР ӨСЧЭЭ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны зургадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.1 хувь, өмнөх оны эцсээс 4.3 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна.

2024 оны зургаадугаар сард Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 6.2 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 7.4 хувь, Хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 6.9 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 5.7 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр дүн юм.

2024 оны зургаадугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад, хүнсний барааны бүлгийн үнэ 4.8 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.2 хувиар, барааны бүлгийн үнэ 4.6 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 6.8 хувиар өсжээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны зургаадугаар сард 10.6 хувь гарсан бол 2024 оны зургаадугаар сард 5.1 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 5.5 нэгж хувиар буурсан байна.

Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.9 нэгж хувиар (37.3%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.2 нэгж хувиар (62.7%) тус тус нөлөөлжээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны зургаадугаар сард улсын хэмжээнд 5.1 хувь гарсны 1.4 (28.3%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 6.7 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувиар өссөн.

Мөн гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 5.4 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.6 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны зургаадугаар сард өмнөх сараас 0.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.1 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.3 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 1. 4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Инфляц 2024 оны зургаадугаар сард 5.1 хувьгарсны 1.8 (35.3%) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 46.0 хувийг эзэлж буй юм.

Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2024 оны зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар буурахад үхрийн махны үнэ 4.9 хувь, хонь, ямааны махны үнэ 2.1 хувь, адууны махны үнэ 2.4 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин талх, гурил, будааны бүлгийн үнэ 10.5 хувиар өсөхөд будааны үнэ 2.9 хувь, гурил 14.7 хувь, талх, нарийн боов 11.0 хувь, гоймон 12.7 хувиар өссөн нь тус тус голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2024 оны зургаадугаар сард өмнөх сараас 0.4 хувь, өмнөх оны эцсээс 3.7 хувь, өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар өсчээ.

Улаанбаатар хотын инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 2023 оны зургаадугаар сард 10.4 хувь гарсан бол 2024 оны зургаадугаар сард 4.8 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 5.6 нэгж хувиар буурсан байна.

Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 2024 оны 6 дугаар сард 21000 төгрөг болж, 2022 оны зургаадугаар сараас 20.8 хувиар өсөж, 2023 оны зургаадугаар сараас 6.8 хувиар, өмнөх сараас 6.5 хувиар (408 төгрөгөөр) тус тус буурчээ.

1-р зэргийн гурилын дундаж үнэ 2024 оны зургаадугаар сард 2466 төгрөг болж, 2022 оны 6 дугаар сараас 80.1 хувиар, 2023 оны зургаадугаар сараас 7.9 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар (12 төгрөгөөр) тус тус өссөн байна.

Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2024 оны зургаадугаар сард 2390 төгрөг болж, 2022 оны 6 дугаар сараас хойш өөрчлөгдсөнгүй.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу