ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас “Оросын 95 цэргийн алба хаагчийг Киевийн дэглэмийн хяналтад байсан нутаг дэвсгэрээс буцаасан” хэмээн мэдээлжээ.

Тус яамны мэдээлэлд “Хэлэлцээрийн үр дүнд, олзлогдож, амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан, Оросын 95 цэргийн алба хаагчийг Киевийн дэглэмийн хяналтад байсан нутгаас буцаасан” гэж онцолсон байна.

Киев хариуд нь мөн тооны олзлогдсон украины цэргийг хүлээн авчээ.

ОХУ-ын Агаар-сансрын хүчин (ВКС)-ий цэргийн тээврийн нисэх онгоцууд нутагтаа буцаж ирсэн цэргүүдийг нөхөн сэргээх эмчилгээнд хамруулахаар Москвагийн эмнэлгүүдэд хүргэсэн байна. Суллагдсан бүх хүнд эмнэлгийн болон сэтгэл зүйн шаардлагатай тусламжийг үзүүлж буй аж.

Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Арабын Нэгдсэн Эмират улс Оросын дайчдыг буцаахад хүмүүнлэгийн зуучлал үзүүлжээ.

Дайнд олзлогдогсдыг солилцох ажиллагаа өмнө нь зургадугаар сарын 25-нд болсон байна. Энэ үеэр 90 орос цэргийг Украины нутаг дэвсгэрээс буцааж, оронд нь мөн тооны цэргийг Киевд шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу