Долдугаар сарын 18-ны Пүрэв гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг
хүргэж байна.
12:00 ЦАГТ: 
Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт: Төрийн албаны тусгай шалгалт эхэлнэ.
-“Чингис хаан” музейд: “Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн гадаад, дотоодын жуулчид, олон нийтэд гарч байна. 
-БНХАУ-ын Эрээн хотод ирэх сарын 19-25-нд болох “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн”-д оролцох Монголын ААН-үүдийн бүртгэл эхэлжээ. 
-Монгол Улсад банкны тогтолцоо үүссэний 100 жилийн ойн аймаг, орон нутаг дахь үйл ажиллагаа Архангай аймгаас өнөөдөр эхэлж байна. 
16:00 ЦАГТ:
“Монгол Арт” галерейд: “Borderless” олон улсын үзэсгэлэн нээгдэнэ.
Орон нутагт:
7-р сарын 17, 18, 19-нд Сэлэнгэ аймгийн Шаамар, Баруунбүрэн сумдын 100 жилийн ойн баяр наадам үргэлжилнэ.
7 дугаар сарын 18-20-нд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 100 жилийн ойн баяр наадам болно.
-Өмнөговь аймгийн төвд Морин хуурын олон улсын VII наадам үргэлжилж байна. Наадам 7-р сарын 22-н хүртэл болно.
Спорт:
-Цахим CS2 (Counter Strike 2)-ын лигүүдийн “ESL Pro League”-ын эрх олгодог ESL Challenger League-ын Азийн бүсийн 48 дахь тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд Монголын 6 баг оролцож байгаа юм.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу