Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр (2024.07.17) болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 
 
Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм.
Тодруулбал танилцуулгатай холбогдуулан,
  • Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөл, хаврын бэлтгэл хангах талаар нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангуулах, отор нүүдлийг оновчтой зохион байгуулах, энэ асуудлаар Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, сумын Засаг дарга нарт чиглэл өгөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт,  
  • Эрчим хүчний салбарын 2024-2025 оны өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийг хангуулах, тулгамдаж буй асуудлыг тухай бүр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд,
  • Зам, тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангах төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд тус тус үүрэг болголоо.

 Мөн Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай, зохих шаардлагыг ханган боловсруулж, Засгийн газрын хуралдааны журамд заасны дагуу санал авч, ЗГХЭГ-т хянуулсны үндсэн дээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулан хэлэлцүүлж байхыг  Засгийн газрын гишүүдэд даалгав.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу