Цагдаагийн ерөнхий газраас мэдээлснээр, залилах гэмт хэрэг үйлдэж, эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг баривчилж, шилжүүлжээ.

Тодруулбал, БНСУ-д үндэстэн дамнасан санхүүгийн залилах гэмт хэрэг үйлдэж, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан иргэн “К”-г Монгол Улсын нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүлэн, энэ оны зургаадугаар сарын 21-ний өдөр баривчлан, шилжүүлж өгөх зорилгоор цагдан хорьж байсан аж.

“К” гэгчийг энэ сарын 9-ний өдөр БНСУ-ын Хууль зүйн яам, Ерөнхий Прокурорын Газар, Үндэсний Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчдаас бүрдсэн хуяглан хүргэх баг Монгол Улсад ирж, шилжүүлэн авах ажиллагааг гүйцэтгэсэн байна.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу