Төв цэнгэлдэх хүрээлэнгээр иргэд наймдугаар сарын 1-нийг дуустал үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр болсон. Тэгвэл өнөөдөр цэнгэлдэх хүрээлэнгийн 16 дугаар хаалгыг нээлээ.
Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан “2024.07.18-ны өдрөөс эхлэн 2024.08.01-ныг дуустал өглөө 06:00-23:00 цагийн хооронд 16-р хаалгаар иргэдэд, эцэг эхчүүд хүүхэд багачуудад нээлттэй үнэ төлбөргүй үйлчлэнэ. Уг хаалганы дэргэдэх ариун цэврийн өрөө нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй.   Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргааны урд зогсоолыг автомашингүй бүс болгон сандал, хогийн савнууд тавьж тохижуулахаар боллоо.
Мөн урд талбайд ая тухтай, амгалан тайван орчинд суух нөхцөлийг удахгүй бүрдүүлж өгөх болно” гэж тус хүрээлэнгийн удирдлагын зүгээс амласан юм.
Ийнхүү иргэд хотын төвдөө чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бүрэн боломжтой болж байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу