Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Б-г энэ оны долдугаар сарын 11-ний өдөр Австралийн Холбооны Улсаас тусгай үүргийн онгоцоор Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.

Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчооноос Австрали Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран зохион байгуулсан байна.

Уг этгээд “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2015 онд бусдыг захиалгаар алуулсан гэх гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байхдаа гадаад улс руу оргон зайлжээ.

Түүний захиалгаар бусдын амь насыг хөнөөсөн А-г 2016 онд ОХУ руу оргон зайлж, улмаар БНХАУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх үед нь Монгол Улсын цагдаагийн байгууллагаас, БНХАУ-ын талтай Интерполын шугамаар хамтран ажилласны дүнд саатуулан баривчилж, 2017 онд Монгол Улсад шилжүүлэн авчирснаар үйлдсэн гэмт хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээж, хорих ял эдэлж байгаа аж.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу